Нийтлэлүүд

Оффист байрлах ургамлын ач тус

Админ2024 оны 12 сарын 24

Олон төрлийн ургамал оффистоо байрлуулах нь орчны агаарыг цэвэршүүлэх, дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээс гадна ажилчдын сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг байх нь. Үүнээс дурьдвал

1.      Стрессийг бууруулна

Судалгаагаар оффист байрлах ургамлууд нь стрессийн түвшинг 6 хувиар бууруулдаг. Энэ нь оффисын ажилчдад дараах байдлаар нөлөөлсөн байна.

1.   Эрч хүчийг 4,5 хувиар нэмэгдүүлдэг

2.      Сэтгэл түгшилт, зовнилыг 37 хувиар бууруулдаг

3.      Ядаргааг 38 хувиар бууруулдаг

4.      Сэтгэл гутралыг 56 хувиар бууруулдаг

5.      Үзэн ядалт, уур бухимдлыг 44 хувиар бууруулна

 

2.      Эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө

Оффисын ургамлууд нь зөвхөн стрессийн түвшинг бууруулахаас гадна ажилчдын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, эрүүл мэндийг 15 хувиар дээшүүлсэн байна.

3.      Ажлын бүтээмжийг сайжруулна

Ажлын ширээнд амьд ургамал байснаар бүтээмжийг 15 хувиар нэмэгдүүлдэг.

4.      Гадна,дотны дуу чимээг бууруулж анхаарал сарних зүйлсийг багасгаж өгдөг.

Энэ нь олон ажилчидтай болон том зааланд ажилчид байдаг байгууллагуудад жижиг чимээ гаргах төдийд бусдад саад болох магадлал өндөр байдаг. Ийм тохиолдолд том хэмжээний ургамал тавих нь дуу чимээг багасгаж бүтээмжтэй ажиллахад туслах болно.

5.      Бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.

Олон төрлийн ургамал, ногоон өнгө, дэлбээлж буй цэцэгс, тааламжит үнэр нь ажилчидийн санал санаачлага гаргах, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлж өгдөг.

Бусадтай хуваалцах